Асуулга боловсруулахад анхаарах 5 алхам

1.    Зорилгоо тодорхойлох: Яагаад та зах зээлийн судалгаа хийхийг хүсэж байна вэ? Энэхүү асуултад тодорхой хариулт хэрэгтэй бөгөөд улмаар дараагийн алхмууд хийгдээ. 
2.    Тодорхой төлөвлөгөөтэй байх: Асуулгын хэв загварууд, зорилтот хэрэглэгч гэх мэтчилэн бүх алхмууд бичигдсэн байх хэрэгтэй. Энэ  нь төслөөс шалтгаалан өөр байж болно. 
3.    Мэдээлэл цуглуулах: Энэ нь зах зээлийн судалгааны хамгийн чухал алхам юм. Өгөгдлийг 3 гол хэрэгслийг ашиглан цуглуулж болно. Тухайлбал асуулгын аргаар, онлайн асуулгаар, утасны ярилцлага гм. Ямар аргачлалаар мэдээлэл цуглуулахаас хамаарч асуулгыг боловсруулна.
4.    Мэдээлэлд шинжилгээ хийх: Өгөгдөл мэдээлэл цугларсан тохиолдолд, шинжилгээ хийгдэх шаардлагатай. Олон төрлийн аргууд байдаг бөгөөд тухайл SWOT шинжилгээ, Сonjoint analysis, TURF шинжилгээ хийхэд хэрэгцээтэй асуулгыг боловсруулах
5.    Тайлан боловсруулах: Судалгааны үр дүнг нэгтгэн график, диаграмм, хүснэгтээс бүрдсэн тайлан боловсруулах бөгөөд аливаа ажиглагдсан өөрчлөлт, онцлогийг харьцуулж, үнэлгээ дүгнэлт, санал зөвлөмж боловсруулахад анхаарна.