card

Business and social research

Business and social research according to customer needs

Үйлчилгээ

БИЗНЕСИЙН СУДАЛГААНЫ ТӨРӨЛ

Манай компани бизнесийн дараах төрлийн судалгааг хийж гүйцэтгэдэг. Судалгааны хэд хэдэн төрлийг нэгтгэн илүү өргөн хүрээний мэдээлэл бүхий судалгааг гүйцэтгэх боломжтой.
Брэндийн судалгаа (Brand research)

Брэндийн судалгаа (Brand research)

Тодорхой бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ хэрэглэгчдийн дунд хэр үнэлэмжтэй байгааг тодорхойлох зорилготой хийгддэг ба брэндийн нэр хүнд болон үнэлэмжид нөлөөлж буй гол үзүүлэлт, хүчин зүйлсийг тодорхойлдог.

Брэндийн судалгааг хийлгэснээр таны санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ нийгэмд хэр амжилттай байгааг тодорхойлох ач холбогдолтой ба таны брэндийг өрсөлдөгчийн бүтээгдэхүүнтэй харьцуулах замаар бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний одоогийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж дараах үзүүлэлтүүдийг тодорхойлдог.

Дэлгэрэнгүй
Өрсөлдөгчийн судалгаа (Competitive analysis)

Өрсөлдөгчийн судалгаа (Competitive analysis)

Зах зээл дээрх таны өрсөлдөгчийн давуу болон сул талыг тодорхойлсны үндсэн дээр таны өрсөлдөгчөөсөө ялгарч давуу байх боломжийг нэмэгдүүлэх үзүүлэлтүүдийг тодорхойлно.

Өрсөлдөгчийн судалгааг хийхдээ хамгийн түрүүнд таны өрсөлдөгч хэн бэ гэдгийг тодорхойлох нь чухал ба үүнд шууд ба шууд бус өрсөлдөгч багтдаг.

  • Шууд өрсөлдөгч буюу тантай ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг газар нутаг дээр ижил зорилтот бүлэгт санал болгодог компаниуд.
  • Шууд бус өрсөлдөгч буюу нэг газар нутагт таны бараа үйлчилгээтэй төстэй боловч зорилтот бүлгийн хувьд өөр хэрэглэгчид рүү чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог компаниуд.

Өрсөлдөгчийг хэн бэ гэдгийг тодорхойлсны дараагаар судалгааны арга зүйг боловсруулан үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Зураг дээрх үзүүлэлтүүд өрсөлдөгчийн судалгаа хийснээр тодорхойлогддог.

Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн судалгаа (consumer insight)

Хэрэглэгчийн судалгаа (consumer insight)

Энэхүү судалгаа нь байгууллагууд бараа үйлчилгээний чанар болон үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэгчдийн худалдан авах зан үйлийг тайлбарлах замаар хийгддэг судалгааны төрөл юм.

Хэрэглэгчийн судалгаа нь таны үйлчлүүлэгчид яг хэн бэ? Тэд ямар зорилгоор таны бүтээгдэхүүнийг худалдан авдаг талаар мэдээллийг өгч, таныг зорилтот бүлгээ тодорхойлох болон тэдэнд зориулсан маркетингийн ажлыг төлөвлөхөд зориулагдсан дараах үзүүлэлтүүдийг зургаах харуулж байна.  Хэрэглэгчийн худалдан авах зуршил болон амьдралын хэв маягийг ойлгосноор байгууллага түүнд тохирсон маркетингийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх зэрэг дараагийн стратегиудыг боловсруулах ач холбогдолтой байдаг.

Энэ төрлийн судалгаагаар бараа болон үйлчилгээг худалдан авч буй хэрэглэгчийн худалдан авалтын үйл явцыг (Customer Journey) бүхэлд нь ойлгох боломж олгож хэрхэн сайжруулах боломжийг тодорхойлж өгдөг.

Хэрэглэгчийн худалдан авалтын үйл явц нь дараах үе шатаар явагддаг:

  • Бүтээгдэхүүнийг олж мэдэх
  • Бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулах
  • Худалдан авах
  • Байнгын хэрэглэгч болох
  • Бусдад санал болгох
Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа (Customer Satisfaction Research)

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа (Customer Satisfaction Research)

Тухайн бараа үйлчилгээний чанарт үйлчлүүлэгчид хэр сэтгэл ханамжтай байсныг тодорхойлох зорилготой хийгддэг судалгааны төрөл юм.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж нь хэрэглэгчийн туршлага дээр суурилан бараа бүтээгдэхүүнд өгөх үнэлэмж буюу дахин худалдан авах эсэх, өөр хүмүүст санал болгох эсэх зэрэг тухайн бүтээгдэхүүнийг хэр тууштай хэрэглэж байгаагаар тодорхойлогддог.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж нь хэрэглэгчийн туршлага болон үнэнч байдал суурилдаг.

Дээрх үзүүлэлтүүдийг тодорхойлохын тулд судлаач хэрэглэгчдээс бүтээгдэхүүнийг хэрэглэсэн туршлагын талаар асуултуудыг дараах байдлаар бүлэглэн асуулгаа зохион байгуулдаг.

  • Бүтээгдэхүүний чанар
  • Хэрэглэгчдэд ойр байдал
  • Харилцагчийн үйлчилгээ
  • Компанийн нэр хүнд
  • Үнэ
Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн сегментийн судалгаа (Customer Segmentation Research)

Хэрэглэгчийн сегментийн судалгаа (Customer Segmentation Research)

Сегментийг ойлгох нь аливаа бизнест чухал ач холбогдолтой учир нь нийгмийн бүлгүүд бүгд ижил хэрэгцээтэй байдаггүй бөгөөд нас, хүйс, нийгмийн байр суурь зэргээс хамааран тэдний хэрэгцээ шаардлага ч мөн адил ялгаатай байдаг.

Сегментийн судалгааг хийснээр зах зээл дээрх хэрэглэгчдийг худалдан авах зан төлөвийн хувьд ялгаатай бүлэг бүрд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх болон зорилтот бүлгээ зөв тодорхойлоход шаардагдах мэдээллийг олж авах боломжтой.

Зах зээл дээрх сегментийг дараах байдлаар хуваан авч үздэг. Хүн ам зүйн мэдээлэл дээр суурилан тэдний худалдан авах зан үйл хэр ялгаатай байгааг энэхүү судалгаагаар тодорхойлдог.

Дэлгэрэнгүй
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа (Product development)

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа (Product development)

Зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх болон бүтээгдэхүүнийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж, амжилттай гүйцэтгэх боломжийг тодорхойлдог. Энэхүү судалгаа нь хэрэглэгчдийн хэрэгцээ болон туршлагыг (user experience research, UX design) судлах аргачлалын хүрээнд хийгддэг.

Хэрэглэгчийг туршлагын судалдснаар тухайн бараа үйлчилгээг хэрэглэгч хэрхэн үнэлж байгааг ойлгох боломжтой ба тэдний үнэлэмж дээр суурилан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн сайжруулах талаар төлөвлөх боломжийг олгодог.

Хэрэглэгчийн туршлагыг судлахын ач холбогдол:

  • Зорилтот зах зээлийг олох
  • Хэрэглэгчийн зорилго тодорхойлох
  • Хэрэглэгчийн худалдан авах үйл явцыг ойлгох
  • Хэрэглэгчдийн сэтгэгдлийг тодруулах
  • Бүтээгдэхүүний дизайныг тодорхойлох
  • Бүтээгдэхүүний үр дүнтэй байдлыг тодорхойлох
Дэлгэрэнгүй
Төслийн удирдлагын сургалт

Төслийн удирдлагын сургалт

Сургалтын зорилго: 
Компанийн судалгаа, төслийн менежерүүд, албаны дарга, удирдлагуудад зориулсан  бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төсөл бичих аргазүйг онол практикт хослуулан зааж, бодит чадварыг төлөвшүүлэхэд оршино.
Хичээллэх хугацаа: 20 цаг буюу 2 өдөр

Хичээлийн хөтөлбөр:
•    Бизнес төлөвлөлтийн арга зүй
•    Макро очны шинжилгээ
•    Микро орчны шинжилгээ 
•    Зах зээлийн судалгааны аргазүй
•    Хэрэглэгчийн судалгааны аргазүй
•    Маркетингийн төлөвлөгөө (Стратегийн зорилт, идэвхижүүлэлтийн төлөвлөгөө) 
•    Борлуулалтын төлөвлөгөө
•    Үйл ажиллагааны төлөвлөгөө
•    Санхүүгийн төлөвлөгөө (Хөрөнгө оруулалт, мөнгөн урсгал, орлогын тайлан)
 

Сургалтын талаар лавлах бол +976 91111511 утас болон sales@micg.mn хаягаар холбогдоно уу.

Бид байгууллагын захиалгат болон группын сургалтыг сар бүр явуулж байна.
Яг одоо бүртгүүлэх
Зах зээлийн судалгааны төрлүүд

Зах зээлийн судалгааны төрлүүд

Та хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, тухайн бараа, бүтээгдэхүүнд хэдэн төгрөг төлөх сонирхолтой байхаа хамаарахгүйгээр зах зээлийн судалгаа хамгийн эхэнд хэрэгтэй болно. Танд ямар төрлийн зах зээлийн судалгаа хэрэгцээтэй байгааг мэдэхийн тулд, судалгааны төрөл тус бүрийн зорилго, хэзээ хэрэглэх талаар товч мэдээлэл хүргэж байна. “Зах зээлийн судалгаа” гэдэг нь тоон мэдээлэл цуглуулах гэсэн үг биш цугласан мэдээлэлд шинжилгээ үйл явц болон аргачлал юм. Зах зээлийн судалгаа хийх үйл явцад дараах аргачлалууд багтана. Үүнд:  
1.    Зах зээлийн сегментчлэл (Market segmentation)
2.    Бүтээгдэхүүний туршилт (Product testing) 
3.    Зар сурталчилгааны туршилт (Advertising testing)
4.    Сэтгэл ханамж болон үнэнч байдлын гол хөдөлгөгч хүчин зүйлсийн анализ (Key driver analysis for satisfaction and loyalty) 
5.    Хэрэглэхэд тохиромжтой байдлын туршилт (usability testing)
6.    Танигдсан байдал болон хэрэглээний судалгаа (awareness and usage research)
7.    Үнийн судалгаа (pricing research) зэрэг судалгаа багтана. Судалгаа тус бүрийн тайлбарыг хүргэж байна.

Зах зээлийн судалгааны төрлүүд

Зах зээлийн сегментчлэл (market segmentation)

Зах зээлийг хэсэгчлэх буюу сегментчилэн хуваахад бид ерөнхийдөө хэрэгцээ, үнэт зүйлс, хандлага, зан чанар болон хүн ам зүй дээр тулгуурлан судалгааны асуулгыг боловсруулдаг. B2B буюу бизнесээс бизнест үйл ажиллагаа явуулж буй компани байгууллагын хэмжээ, орлого, бүтээгдэхүүний категори зэрэг тухайн салбарт хамааралтай асуулгыг фирмографик (байгууллага зүй, жишээ нь хүн ам зүй гэдэгтэй ижил)-н судалгаа хийх шаардлага гардаг. 

Маркетингийн үйл ажиллагаа нь бүх бизнес болон хэрэглэгчдэд хүрч, харилцах боломжгүй байдаг. Иймд зах зээлийн сегментчлэлийн нэг чухал зорилго бол илүү үр дүнтэй, хүртээмжтэй маркетинг хийх боломжийг бий болгох юм. 
 

Бүтээгдэхүүний туршилт (product testing)

Бүтээгдэхүүн үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцэх эсэхийг илүү тодорхой ойлгон ухаарах нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон маркетингийн үйл ажиллагаанд аль алинд чухал. Энэхүү туршилтын судалгаагаар бүтээгдэхүүний насжилтыг туршин тодорхойлох боломжтой байдаг.
Судалгааны эцсийн үр дүнд бүтээгдэхүүнийг зах зээлд гарахын өмнө “Зах зээлд нэвтрэх” эсэх шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулж чадна. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгөө хэмнэдэг.

Бүтээгдэхүүн туршилт судалгааг хийснээр тодорхойлох зүйлс:
•    Хэрэглэгчдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох байдлыг харгалзан амьдрах чадварыг тодорхойлох
•    Өрсөлдөгч буюу бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс ирж болох боломжит аюул тодорхойлох. Өрсөлдөх давуу талаа бий болгох 
•    Хамгийн өндөр орлоготой боломжит бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох
•    Бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө (эсвэл дахин нэвтрүүлж буй тохиолдолд) хамгийн эхэнд хийгдэх шаардлагатай хөгжүүлэлтийг гаргах
•    Зорилтот хэрэглэгчдэд бүтээгдэхүүний аль онцлог хамгийн чухал болохыг илрүүлэх.
•    Бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх ойлголтыг өөрчлөх эсвэл нэмэгдүүлэх зорилгоор зах зээлд гаргах маркетингийн санааг гаргах.
 

Зар сурталчилгааны туршилт (advertising testing)

Бүтээгдэхүүний туршилттай нэгэн адил зар сурталчилгааны компанит ажлын туршилт нь таны үнэ цэнтэй цагийг болоод мөнгийг хэмнэнэ. Боломжит компанит ажлыг хэрэглэгчдэдээ шууд хүргэх болон тэдний хариу үйлдлийг мэдсэнээр үр дүнтэй сурталчилгаа бүтээхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болно.

Сэтгэл ханамж болон үнэнч байдлын анализ (satisfaction and loyalty analysis)

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тогтмол анхаарч, судалж байх нь үйлчлүүлэгчдээ хадгалж үлдэх, нэмэгдүүлэх хамгийн сайн арга юм.
Энэхүү судалгааны аргачлалаар хэрэглэгчийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүн үйлчилгээг цаашид хэрэглэх магадлал болон гол хөдөлгөгч хүчин зүйлсийг тодорхойлдог.
 
Сэтгэл ханамж болон үнэнч байдлын анализыг хийснээр тодорхойлох зүйлс:
•    Ямар хүчин зүйлс үнэнч байдал, бусдад санал болгох байдал, давтан худалдан авалт, бүтээгдэхүүн онцлог, компанийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээ болон үнэ зэрэгт нөлөөлдөг болохыг тодорхойлох.
•    Тогтмол хугацаанд хэрэглэгчийн сэтгэл ханамж, бусдад санал болгох байдал, болон  алдаа дутагдлыг хянаж байх.
•    Харилцагчаа алдахад хүргэж болзошгүй бүтээгдэхүүний дутагдал, харилцагчийн үйлчилгээ болон процессын талаар урьдчилсан сэрэмжлүүлгийг өгч байх.
•    Өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахын тулд сайжруулах шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээний асуудлыг тодорхойлох.
•    Хэрэглэгчийн үнэнч байдал, хэрэглэгчээ тогтоон барих хөтөлбөрийг бий болгох эсвэл үргэлжлүүлэн хөгжүүлэх үйл явцыг чиглүүлэх.
•    Үйл ажиллагаа болон хэрэглэгчээ тогтоох барих үйл явцыг сайжруулахын тулд байгууллагын түвшинд хийгдэх шаардлагатай өөрчлөлтүүдийг тодорхойлох
 

Брэндийн танигдсан байдал (brand awareness and reach)

Сайн боловсруулсан аргачлалын дагуу брэндийн мэдлэг ойлголтын талаар судалгааг хийснээр маркетингийн компанит ажлын үр дүнгийн талаар хэмжилт хийх боломжтой болно.

Брэндийн мэдлэг ойлголтын судалгаа танд дараах зүйлсийг хэмжихэд туслах болно:

  • Брэндийг эргэн санах (brand recall): Хэрэглэгч танай брэндийг зөнгөөрөө санадаг уу?
  • Брэндийн танигдсан байдал (brand awareness): Олон брэндүүдээс хэрэглэгч танай брэндийг ялган сонгож чадах уу?  
  • Брэндийн ялгарал (brand identity): Брэндийн ялгарлыг маркетингийн баг бий болгодог. Энэхүү үзүүлэлт нь бүтээгдэхүүнийг амжилттай байгаа эсэхийг тодорхойлоход чухал байдаг.
  • Брэнд имиж (brand image): Брэндийн таних тэмдэг гэдэг бол брэнд өөрөө бол брэнд имиж нь дангаараа хэрэглэгчийн ойлголт дээр суурилдаг. Энэ хоёрын ялгааг хянах нь танай маркетингийн компанит ажил болон үйл ажиллагааны зөрүүг харуулна.
  • Брэндэд итгэх түвшин (brand trust): Мэдээллийн эрин зуунд, та брэндийн итгэх түвшнийг харуулах бүртгэл хөтлөх нь чухал юм. Таны брэнд итгэл даахуйц харагдахгүй бол та хэрэглэгчээ тогтоон барих тал дээр хүндхэн асуудалтай тулгарах болно.
  • Брэндэд үнэнч байдал (brand loyalty): Үнэнч хэрэглэгчид нь брэндийн талаар эерэг мэдээллийг бусдад түгээж байдаг. Иймд үнэнч байдлын түвшнийг тодорхойлж, өөрчлөлт ямар давтамжтай явагдаж байгааг судлах хэрэгтэй.
  • Хэрэглэгчийн хүн ам зүйн хүчин зүйлс (customer profile): Суурь хэрэглэгчийн нас, хүйс, орлого, амьдралын орчин өөрчлөгдөх нь бүтээгдэхүүн болон маркетингийн бодлогыг шинэчлэхэд хүргэж болно.  
     
Үнийн Судалгаа (pricing research)

Хэрэгчдээс өвөрмөц, онцлогтой бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой үнийн сонголтыг гаргаж энэхүү судалгаа хийдэг. Улмаар нэгдсэн анализ (conjoint analysis) боловсруулагддаг. Энэхүү судалгаа нь танд аль онцлог шинж чанар танай хэрэглэгчдэд хамгийн үнэ цэнийг бий болгож, юунд мөнгө төлөхөд бэлэн байгааг тодорхойлоход тусална. 
Өрсөлдөгчийн үнийн бодлогын талаар үндсэн судалгааг нэгтгэснээр, эдгээр судалгаанууд нь танай бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн бодлогод чухал нөлөө үзүүлэх боломжтой.
 

Хүсэлт илгээх