card

Business project and plan

Project and feasibility study development services

Бизнес төслийн үндсэн агуулга

Хөрөнгө оруулалтын бизнес төсөл нь гадаад, дотоодын төсөл, банкны шаардлагыг хангасан олон улсын аргазүйд тулгуурлаж боловсруулагддаг.

Иймд төсөл хамгийн энгийн агуулгыг дараах байдлаар гаргаж байна:

 ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА 

  • Энэ хэсэгт төслийн үндэслэл, зорилго, зорилт, хэрэгжүүлэгч байгууллага зэргийг хураангуй байдлаар оруулна. Төслийн танилцуулгаас хөрөнгө оруулагчид товч мэдээллийг бүрэн авах боломжтой.

БИЗНЕСИЙН ОРЧНЫ СУДАЛГАА  

  • Энэхүү хэсэгт Макро, Микро орчны шинжилгээг хийнэ. Макро орчны 1-3 жилийн таамаглал үзүүлэлтүүд, гол индекатор үзүүлэлтүүдэд үндэслэж тус бүр нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлно. Микро орчны судалгааны хэсэгт хэрэглэгчийн судалгаа, өрсөлдөгч, бэлтгэн нийлүүлэгчдийг судалгааг хийнэ.

 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ   

  • Энэ хэсэгт бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн боломж, борлуулалтын төлөвлөгөөтэй уялдуулсан төлөвлөлтүүдийг хийнэ.Үйлдвэрлэлийн хүчин чадал, шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг мөн судална.

МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

  • Зах зээл, өрсөлдөгч, хэрэглэгчийн судалгаанд үндэслэж маркетингийн үндсэн стратегийг боловсруулна. Маркетингийн стратегийг хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагааны төлөвлөлт буюу бүтээгдэхүүн, үнэ, идэвхижүүлэлт, урамшуулал, хуварилалт зэргийг нарийн тодорхойлно.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

  • Төслийг хэрэгжүүлэх хүний нөөцийн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтыг тодорхойлно. Ажилчдын үүрэг хариуцлага, цалин урамшууллыг мөн төлөвлөж өгнө. 

САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

  • Санхүүгийн төлөвлөгөөнд хөрөнгө оруулалт, борлуулалт, мөнгөн урсгал, зардал, үр ашгийн тайланг гаргана. Эцэст нь хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа, төслийн өгөөж болон бусад үр ашгийн харьцаануудыг тодорхойлно.
     

Дэлгэрэнгүй
 

Бизнес төсөл хийгдэх үе шат

Шинэ санаанаас эхлээд төсөл бүрэн боловсруулж дуусах үе шатыг дараах байдлаар задалж харуулж байна.

Төслийг боловсруулах ажлын дараалал:

I. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СТРАТЕГИД НИЙЦСЭН ЭСЭХИЙГ ҮНЭЛЭХ

  • Хөрөнгө оруулалтын стратеги болон шалгуур үзүүлэлт боловсруулах хэрэгтэй. Монголын зах зээл жижиг учраас зарим тохиолдолд холбоотой нэг бизнесээ дэмжих бизнесүүдийг давхар хийх хэрэгтэй болдог. Иймд салбарын онцлог, өөрийн онцлогт тохирсон шалгуур үзүүлэлтүүдээр дараах байдлаар үнэлгээг хийнэ.
  • Хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шинэ бизнес санааг үнэлэх ижил төстэй бизнесүүдийн талаар анхан шатны мэдээлэл цуглуулах,
  • Хөрөнгө оруулалтын санааг хөрөнгө оруулалтын стратегийн хүрээнд үнэлэх
  • Хөрөнгө оруулалтын стратегид нийцсэн бол цаашид судлах нийцээгүй бол процессыг дуусгах

II. САЛБАРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

  • Бизнес төслийн салбарын шинжилгээг олон аргазүйгээр харьцуулж хийж гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Тухайн салбарын нийт зах зээлийн багтаамж, өрсөлдөгчдийн эзлэх хувь, сул орон зай байгаа эсэхийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл салбарын нийт тоглогчдын тоо, салбарын тренд тодорхойлогч компаниудыг судална.
  • Салбарын хийх шинжилгээнүүд:
  • Портерын 5 хүчний шинжилгээг хийх
  • Хууль эрхзүйн орчин
  • Бэлтэн нийлүүлэгчийн талаар мэдээлэл цуглуулах
  • Хэрэглэгчийн талаар мэдээлэл цуглуулах
  • Салбарын тренд тодорхойлогч компаниудын бүтээгдэхүүний онцлогийг судлах
  • Strategic Group Map хийх зэрэг шинжилгээнүүдийг хийнэ.
  • Эцэст нь салбарын шинжилгээг нэгтгэн дүгнэж, загвар боловсруулна:
  • Салбарын шинжилгээ хийх, бизнес санааг үнэлэх
  • Бизнес загвар боловсруулах, танилцуулах
  • Цаашид судлах эсвэл процессыг дуусгах

III. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХАН ШАТНЫ ТООЦООЛОЛ

  • Шаардлагатай хөрөнгө оруулалт, орлого, зардлын тооцоололд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах, шинжилгээ хийнэ.
  • Шаардлагатай газар, барилга, тоног төхөөрөмж зэрэг томоохон дүнтэй хөрөнгүүдийн судалгааг хийж үнийн санал авах
  • Борлуулалтын анхан шатны төлөвлөгөө боловсруулах
  • Салбарын ашигт ажиллагааны хувийг үйл ажиллагааны ашигтай харьцуулах
  • Хөрөнгө оруулалтын анхан шатны шинжилгээг хийх, үр ашгийг үнэлэх
  • Хөрөнгө оруулалтын шинжилгээнд үндэслэн төслийн үр ашиг, анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа, мөнгөн урсгал, орлогын тайлан гарна:
  • Хөрөнгө оруулалтын анхан тооцооллыг хийх, танилцуулах
  • Цаашид судлах эсвэл процессыг дуусгах

IV. БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

  • Олон улсын стандарт загварын дагуу бүрэн хэмжээний төсөл боловсруулна. Төслийн танилцуулга, зах зээл, маркетинг борлуулалтын төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөлт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн шинжилгээ гэсэн хэсгээс бүрдэнэ.

V. ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ

Хөрөнгө оруулалтын төслийн танилцуулга хийгдсэнээр та дотоод, гадаадын эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах үндсэн суурь бүрдэнэ.

Бизнес төсөлд тавигдах шаардлага

Та хөрөнгө оруулалтын бизнес төсөл боловсруулж хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсэж байна уу? Тэгвэл хамгийн эхэнд шаардлага хангасан Бизнес төсөл буюу ТЭЗҮ (техник эдийн засгийн үндэслэл) шаардлагатай байдаг.  Иймд “Эм Ай Си Жи” ХХК-ийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн Банкны шаардлагад нийцүүлэн төслөө хэрхэн бичиг талаар зөвлөгөө хүргэж байна.

Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хэзээ, хэн, хэрхэн хийсэн талаар төслийн нүүрэнд товч тодорхой оруулах шаардлагатай. Ямар асуудлуудыг шийдвэрлэх, хэдэн бүлэг заалттай, эрх бүхий ямар байгууллага болон мэргэжлийн ямар байгууллагуудаар хянагдаж, баталгаажсан эсэх талаар тодорхой бичих шаардлагатай. Иймд төслийн нүүрэнд эрх бүхий байгууллага, компанийн удирдлагаас баталгаажуулсан байдаг. За ингээд төслийн нүүрнээс эхлээд бусад шаардлагуудыг тус бүр авч үзье.

ТӨСЛИЙН ҮНДСЭН  ШААРДЛАГА БОЛОН ХИЙХ АРГА ЗАМ:

1. ТӨСЛИЙН ЗОРИЛГЫГ ТОДОРХОЙЛОХ.

Төслийн зорилго, зорилт, хүрэх үр дүн, хүлээгдэж буй үр ашгийг тодорхой бичих шаардлагатай байдаг.

2. ТӨСЛИЙН ЯВЦ, ҮЕ ШАТЫГ НАРИЙВЧЛАН ОРУУЛАХ

Төслийн одоогийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудал, үе шатыг тухай бүр шинэчлэн маш нарийн оруулах шаардлагатай.

3. МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДУНД ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГОД НИЙЦСЭН ҮҮ?

МУХБ нь “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого” (Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 болон 6.4 дэх заалт)-т нийцсэн санхүүжилт хийдэг.  Иймд таны бүтээгдэхүүн, үйлчилгээ нь импортыг орлож, экспортлох боломжтой талаар зах зээл, хэрэглэгчийн судалгаа хийх хэрэгтэй. Улмаар хэрхэн нийцэж байгаа талаар үндэслэлтэй тайлбар оруулна.

4. ТАНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДЭХ ҮҮ?

Төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал хэрхэн нэмэгдэх талаар бичнэ. Үйлдвэрлэлийн хүчин чадлын тайланг зээл авахын өмнө авсны дараа жил бүр тогтмол гаргаж явдаг.

5. ТАНЫ ТӨСӨЛ ШИНЭЭР АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮ?

Одоо байгаа ажлын байр болон шинээр бий болох ажлын байрны нэр тоог нарийвчлан тусгана. Мөн төслийн зээлийн өмнөх ба дараагийн жилүүдэд ажиллах хүчний мэдээллийг тогтмол өгдөг.

6. ТАНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР УЛСЫН ТӨСӨВТ ТӨЛӨХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭХ ҮҮ?  

Энэхүү тооцоолол нь санхүүгийн төлөвлөлтийн хэсэгт орсон байх ёстой. Зээлийн хугацаанд болон төсөл хэрэгжих хугацаанд жил тутам төлөх татварыг хэмжээ, ашиг, мөнгөн урсгалыг тус бүрд нь тооцно.

7. ТУС ТӨСЛИЙН ЦЭВЭР ӨНӨӨГИЙН ҮНЭ ЦЭНЭ (NPV), ХЯМДРУУЛАЛТЫН ХУВЬ (DISCOUNT RATE), ДОТООД ӨГӨӨЖИЙН ХУВЬ (IRR), ЗЭЭЛ ТӨЛӨХ ЧАДВАРЫН ХАРЬЦАА (DSCR) БОЛОН ХҮҮ, ТАТВАР, ЭЛЭГДЭЛ, ХОРОГДЛЫН ӨМНӨХ АШГИЙН ХУВЬ (EBITDA MARGIN) ТООЦОГДСОН УУ?

Ер нь төслийн санхүүгийн хэсэг нь хамгийн чухал байдаг тул санхүүгийн шинжилгээг маш сайн хийхийг шаарддаг. Ялангуяа төсөл хэрэгжсэнээр сар бүрийн мөнгөн урсгал, борлуулалт, харьцааны шинжилгээ эерэг, зөв тооцоололтой байх ёстой. Төслийн санхүүгийн шинжилгээг сайн хийсэн үед дээрх харьцаануудыг бүрэн тооцогдсон байдаг.

8. ТАНЫ ТӨСЛИЙН НИЙГМИЙН ҮР НӨЛӨӨ ТООЦООЛОГДСОН УУ? ТИЙМ БОЛ ЯМАР НИЙГЭМД ЯМАР ҮР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

Төсөл сонгон шалгаруулагч ямар ч байгууллагууд нь нийгэмд ямар үр нөлөө үзүүлэх талаар шаардах болсон. Ялангуяа олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татах гэж байгаа бол энэ шаардлага маш чухал байдаг.

9. ТӨСӨЛ НЬ ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН ҮҮ?

Хэрэв тус төсөл нь шинээр экспорт хийх гэж байгаа бол экспортлох улсын шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар бичнэ. Экспортын шаардлага хангасан зөвшөөрөл, тухайн улсын шаардлагыг хангасан холбогдох бичиг баримтуудыг төсөлд хавсаргах шаардлагатай. Эсвэл танай байгууллага эрэв экспорт хийдэг бол экспортын бүтээгдэхүүний тоо, борлуулалтын хэмжээг жил бүрээр оруулах шаардлагатай. Ер нь энэ шаардлага нь МУХБ-аас шаардаж байгаа онцгой шаардлага юм.

10. ТӨСЛИЙН ТӨСӨВ БАЙГАА ЭСЭХ?

Төслийн нийт төсөв, банкнаас хүсэж буй зээлийн хэмжээ, өөрийн санхүүжилт зэргийг хөрөнгө оруулалтын хэсэгт тусгаж өгнө.

11. ТАНЫ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙГДСЭН ҮҮ?

Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний мэдээлэл нь Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний мэдээллийн санд байршдаг (http://www.eic.mn/eia/generalreport.php). Та өөрийн үнэлгээний огноо болон дугаарыг байршсан линкний хамт оруулах шаардлагатай байдаг. Та байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгээгүй бол тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгүүлэх шаардлагатай.

12. ХЭРЭВ ТАНЫ ТӨСӨЛД ШИНЭЭР БАРИЛГА БАРИХ, ЭСХҮЛ ӨРГӨТГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТУСГАГДСАН БОЛ ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСӨВ НЬ МАГАДЛАЛ ХИЙГДСЭН ЭСЭХ?

Төслийн зураг төсөл, төсвийг хэн? хэзээ? хэрхэн хийсэн? мэргэжлийн болон эрх бүхий байгууллагуудаар хянагдсан талаар бичиж, төслийн шаардлагатай бичиг баримтад хавсаргана. Зураг төсөлд экспертийн дүгнэлт гаргасан бол түүнд ямар асуудлууд туссан, зөвлөсөн талаар бичих хэрэгтэй. Ер нь тухайн төсөл нь шинэ барилга байгууламж барихтай холбоотой ажил санхүүжилтэд тусгагдсан л бол бүх бичиг баримт бүрэн зөвшөөрөгдсөн, төсөлд тусгагдсан, хавсаргасан байх шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд та дотоод, гадаадын банк, хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангасан төсөл, ТЭЗҮ боловсруулна гэдэг нь олон талын судалгаа шинжилгээ дээр хийгдсэн, стандарт агуулгын хүрээнд боловсруулагдсан бол шаардлагыг бүрэн хангах болно. Та судалгаа, төсөл хэрхэн хийх талаар мэдээллийг www.micg.mn сайтаас авах боломжтой. Та бүхэнд амжилт хүсье.

Хүсэлт илгээх